АНУ “HUAWEI”-Н БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС ТАТГАЛЗАХЫГ БНСУ-Д УРИАЛЖЭЭ


“Huawei” компанийн тоног төхөөрөмж, технологийн бүтээгдэхүүнээс татгалзах санаачилгад нэгдэхийг АНУ, БНСУ-д уриалж байна. Энэ тухай БНСУ-ын “Chosun Ilbo” сонин мэдээлсэн байна.

“Huawei” компанийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх нь аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй гэж АНУ БНСУ-ын Гадаад хэргийн яаманд мэдэгдсээр байгаа аж.

Түүнчлэн Америкийн цэргийн объектууд байрладаг дүүргүүдэд “Huawei”-н тоног төхөөрөмж бүхий хөдөлгөөнт холбоог хэрэглэхээс татгалзахыг БНСУ-ын эрх баригчдаас АНУ шаардаж байгаа аж.

АНУ-ын болгоомжлолыг БНСУ-ын Гадаад хэргийн яам анхааралдаа авч байгаа хэдий ч эрх баригчид хувийн бизнесийн хэрэгт хөндлөнгөөс оролцож чадахгүй гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. “Huawei” компанийн бүтээгдэхүүний импортыг зогсоовол БНСУ-ын бизнес эрхлэгчид хэдэн тэрбум ам.долларын алдагдал хүлээж магадгүй болохыг “Chosun Ilbo” цохон тэмдэглэжээ.

АНУ, БНХАУ-ын улс хоорондын худалдааны зөрчилдөөний гол обьект нь Apple болон Huiwei компаниуд болоод байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.