ТӨРИЙН БУС ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН 50 ХУВЬ НЬ ЗОРИУЛАЛТЫН БАЙРГҮЙ БАЙНА


НМХГ-аас төрийн болон төрийн бус сургуулийн өмнөх боловсролын байгууллага, цэцэрлэгүүдэд  хийсэн төлөвлөгөөт шалгалтын талаар өнөөдөр/2019.05.21/ мэдээлэл хийлээ.

Улаанбаатар хотын хэмжээнд 600 гаруй төрийн болон төрийн бус цэцэрлэг байдгаас жил бүр тодорхой хэмжээний цэцэрлэгүүдийг сонгон төлөвлөгөөт шалгалт хийдэг. Энэ жилийн төлөвлөгөөт шалгалтаар 282 цэцэрлэг зарлаж, 274 цэцэрлэгийг хамруулжээ. Мөн төлөвлөгөөт шалгалтад хамрагдах объектын тоог нэмэгдүүлэн ажиллах тал дээр анхаарч ажиллаж байгааг албаныхан онцолсон юм.

Шалгалтаар илэрсэн нийт 1799 зөрчлийн 614 буюу 34 хувийг сургалтын орчинтой холбоотой зөрчил эзэлж байна. Боловсролын нийтийн чиглэлээр шалгасан 109 байгууллагаас 32 цэцэрлэг сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн зөрчилтэй, 28 цэцэрлэг нь эрхлэгчгүй, 58 цэцэрлэг мэргэжлийн багшгүй, төрийн бус 36 цэцэрлэг цэцэрлэгийн зориулалтын байргүй,  92 цэцэрлэг нь гадна тоглоомын талбай болон биеийн тамирын талбайгүй 37 цэцэрлэг сургалтын техник хэрэгсэл дутуу гэсэн зөрчилтэй гарчээ.

 Шалгалтад хамрагдсан цэцэрлэгийн 93 цэцэрлэг сургалтын чанар хүүхэд төлөвшүүлэх ажлыг үр дүнг хэлэлцэж үүнд үнэлэлт дүгнэлт өгөх чиглэлд цэцэрлэгийн өөрийн удирдлагаар хангаагүй, эрхлэгчийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Мөн эрүүл ахуй хадгалах хамгаалах чиглэлээр 105 цэцэрлэгийг шалгалтад хамруулжээ. Үүнээс төрийн өмчийн цэцэрлэгийн 15 хувь нь барилга байгууламж хуучирч, дээвэр, хана, дулаан, цэвэр бохир усны сантехник шугам хоолой, цахилгаан агааржуулалтын систем элэгдэлд орсон, засвар үйлчилгээ хангалтгүй хийгдсэн зөрчилтэй байна. Энэ нь эрүүл ахуй нөхцөл алдагдаж, хүүхдийн эрүүл мэнд аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй гэсэн дүгнэлт гарсан байна.

Шалгалтад хамрагдсан төрийн өмчийн цэцэрлэгүүд хүчин чадлаасаа 1,2-2,5 дахин их хүүхэд хүлээн авдаг гэсэн судалгаа гарсан байна. Энэ халдвар хамгааллын дэглэм алдагдах, бага насны хүүхдийн дунд халдварт өвчин тархах, багш ажилчдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нөхцөл үүсч байгааг энэ үеэр онцоллоо.

Эцэг эхчүүдээс сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас ирдэг хамгийн их гомдлын нэг нь хүүхэд зодох зөрчил байдаг. Хүүхэд зодсон, хүүхдийн халдашгүй байх эрхэд халдсан хэргийг харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлдэг гэв. Харин хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дээр Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авдаг байна. Зөрчлийн тухай хуулиар төрийн бус цэцэрлэг дээр зөрчил дутагдлыг арилгуулах, торгуулийн арга хэмжээ авдаг бол төрийн өмчийн цэцэрлэгт зөвхөн сануулах арга хэмжээг авах боломжтой аж.

Б.Бадралмаа

Ардчилал.мн

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.