БАГА НАСНЫ ГУРВАН ХҮҮХДИЙГ ХАЙРЦАГАНД ХҮЛЖ, ТЭЭВЭРЛЭХИЙГ ЗАВДСАН ГЭХ АСУУДЛЫГ ЦЕГ-ААС ТОДРУУЛЖ БАЙНА


Хөвсгөл-Улаанбаатар чиглэлийн автобусанд бага насны гурван хүүхдийг хайрцганд хүлж, тээвэрлэсэн талаар мэдээллийн сайтуудаар мэдээлэл гарч эхэллээ.

Хэргийг тодруулбал, Хөвсгөл аймгаас гурван хайрцагтай дайвар  бүхий зүйлийг автобусанд ачсан аж. Тус хайрцагнууд хөдөлж байсан учир, жолооч шалгаж үзэхэд бага насны гурван хүүхэд дотор нь  байсан гэх мэдээлэл гарсан юм.

Энэ талаар Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын эх сурвалжаас тодруулахад “мэдээгүй байна” гэдэг  хариултыг өгчээ.

Харин ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч М.Мөнхшүрээс тодруулахад, “Энэ асуудлыг тодруулж байна” гэсэн хариултыг өгсөн юм. 

АРДЧИЛАЛ.МН

twitter share 1
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
  1. 2019-05-21 ip: 66.181.161.19