Н.НОМТОЙБАЯР: УУЛЗАЛТ 10-15 МИНУТ ҮРГЭЛЖИЛСЭН


УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин мэдээлэл хийж, Г.Батхүү агсныг Төрийн ордонд хамгийн сүүлд уулзсан гишүүнийг МАН-ын гишүүн гэж мэдэгдсэн.

Тэрбээр "Та бүхэн удахгүй хэнтэй уулзсаныг нь мэдэх байх. Цагдаагийн байгууллага сүүлийн 20 минутад хэнтэй уулзсаныг нь тогтоосон байна лээ. УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүний өрөөнд орсон байна лээ. Тэр хүн "бид хоёр манай өрөөнд уулзсан, уулзалт нь 20 минутад үргэлжлээд гарсан" гэсэн мэдүүлэг өгсөн байна лээ" гэсэн юм.

Тэгвэл Г.Батхүү агсантай хамгийн сүүлд уулзах гишүүн нь Н.Номтойбаяр байсан байна. Тэрбээр дөнгөж сая мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хэлэхдээ "Талийгаач Г.Батхүү манай өрөөгөөр ороод гарсан. Манай өрөөнд манай зөвлөх бид хоёр байсан. Тэр ѳдѳр бид авто спортын талаар ярилцаад ѳнгѳрсѳн. Тухайн үед Г.Батхүү агсан жин нэлээд хаясан байдалтай байсан.  Би гэрчийн мэдүүлэг ѳгсѳн. Одоо шалгаж байгаа юм билээ. Уулзалт 10-15 минут үргэлжилсэн. Талийгаачийг манай өрөөнөөс гарсны дараа би зөвлөхийнхөө хамт бүлгийн хаалттай хуралд орсон.  Талийгаач гарахдаа гадаа хүн хүлээж байгаа гээд яараад гарсан. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй, бас талийгаачтай муудалцаагүй. Тухайн өдөр хэсэг гишүүд цайны цагаараа БНХАУ-ын даргын бэлгэнд өгсөн архийг задалсан. " гэсэн юм.

Мѳн тэрбээр "Намайг У.Хүрэлсүх сайдтай тэр ѳдѳр муудалцсан гэж мэдээлж байгаа. Ер нь маргаан гарч л байдаг" гэж мэдэгдлээ.

АРДЧИЛАЛ.МН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.