Г.БАТХҮҮ АГСАН ХАМГИЙН СҮҮЛД МАН-ЫН ГИШҮҮНТЭЙ УУЛЗААД ГАРСАН ГЭВ


Өнгөрсөн баасан гарагт УИХ гишүүн асан, АН-ын дэд дарга Г.Батхүү Төрийн ордонд учир битүүлгээр амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан АН-ын ЕНБДарга Ц.Туваан, АН-ын дэд дарга Тэмүүжин нар мэдээлэл хийлээ.

АН-ын ЕНБДарга Ц.Туваан: “Тухайн үед талийгаач 15-18 цагийн үед төрийн ордонд ажиллаж байсан. Төрийн ордон бол төрийн тусгай хамгаалалттай онцгой объект байдаг. Энэ онцгой объектын баруун жигүүр, засгийн газрын хуралдаан болдог танхимын ойролцоо талийгаач хоёр давхрын гонхноос унасан байдалтай олдсон. Үүнийг гаднын нөлөөтэй байж болзошгүй гэж үзэж байна. Учир нь ар гэрийнхний мэдээлж байгаагаар тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард гадаадад шинжилгээ хийлгэхэд  эрүүл гэсэн хариу гарсан байдаг. Хэрэг гараад нэлээдгүй удсан ч цагдаагийн байгууллагаас одоогийн байдлаар албан ёсны мэдээлэл хийгээгүй байна” гэсэн юм.

Харин АН-ын дэд дарга Х.Тэмүүжин: “Төрийн ордны гурван хэсэгт камер байдаг. Үйл явдал болсон газарт бичлэг болон хяналтын камерын төхөөрөмж байхгүй байна. Цагдаагийн байгууллага албан ёсны тайлбар өгөөгүй байхад хэвлэл мэдээллийн байгууллагууд зүрх нь хаагдсан, шатнаас унасан гэх мэтчилэн ташаа мэдээлэл гаргасан нь бидэнд эргэлзээ төрүүлээд байна. Энэ хэрэг явдал нэг, хоёр давхрын гонх гэгдэх хоосон орон зайд өндрөөс унасан байдалтай гарсан. Урьдчилсан байдлаар өндрөөс унахдаа маш их хэмжээний гэмтэл авч, гэмтлийн улмаас нас барсан гэх дүгнэлт гарсан. Талийгаачийг амь насаа алдсантай холбогдуулан сошиал орчинд ташаа мэдээллүүд их гарч байна. Үүний нэг нь С.Эрдэнэ даргыг өрөөнд нь ороод гарсан гэх мэдээлэл гарсан. Тухайн үед АН дотоод хуралтай байсан учраас С.Эрдэнэ дарга төв байранд хуралтай байсан. Хэрэг явдалтай холбогдуулан цагдаагийн байгууллагаас сүүлийн 20 минутад уулзсан уулзалтын хүнийг тогтоосон. Энэ хүн нь МАН-ын нэр бүхий УИХ-ын гишүүн хүн байсан нь тогтоогдсон. Тухайн хүний нэрийг хууль хяналтын байгууллагаас тодруулах нь зөв гэж бодож байна” гэж онцоллоо.

НЭМЭЛТ:

Тэгвэл Г.Батхүү агсантай хамгийн сүүлд уулзах гишүүн нь Н.Номтойбаяр байсан байна. Тэрбээр дөнгөж сая мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хэлэхдээ "Талийгаач Г.Батхүү манай өрөөгөөр ороод гарсан. Манай өрөөнд манай зөвлөх бид хоёр байсан. Тэр ѳдѳр бид авто спортын талаар ярилцаад ѳнгѳрсѳн. Тухайн үед Г.Батхүү агсан жин нэлээд хаясан байдалтай байсан.  Би гэрчийн мэдүүлэг ѳгсѳн. Одоо шалгаж байгаа юм билээ. Уулзалт 10-15 минут үргэлжилсэн. Талийгаачийг манай өрөөнөөс гарсны дараа би зөвлөхийнхөө хамт бүлгийн хаалттай хуралд орсон.  Талийгаач гарахдаа гадаа хүн хүлээж байгаа гээд яараад гарсан. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй, бас талийгаачтай муудалцаагүй. Тухайн өдөр хэсэг гишүүд цайны цагаараа БНХАУ-ын даргын бэлгэнд өгсөн архийг задалсан. " гэсэн юм.

Мѳн тэрбээр "Намайг У.Хүрэлсүх сайдтай тэр ѳдѳр муудалцсан гэж мэдээлж байгаа. Ер нь маргаан гарч л байдаг" гэж мэдэгдлээ.

Б.Бадралмаа

Ардчилал.мн

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.