ШИНЖЭЭЧИД ХАМГИЙН НАЙДВАРТАЙ ХУУЧИН МАШИНУУДЫГ НЭРЛЭЖЭЭ


Британийн   “What Car”  портал судалгаа явуулж, ингэснээр хамгийн найдвартай 10 хуучин машиныг нэрлэсэн байна.

 Судалгааны явцад шинжээчид дөрвөөс арав хүртэл насжилттай машин унадаг 18 мянга гаруй хүний саналыг асуужээ.

Тэд өөрсдийн унадаг машины найдвартай байдалд үнэлгээ өгч, үйлчилгээ хийлгэхэд гардаг асуудлын тухай хэлсэн байна. Тэд машиныхаа баталгаат засварын үр дүнгийн талаар  бас ярьжээ.

Тийнхүү “What Car”  портал Toyota Yaris машиныг хамгийн найдвартай машинаар нэрлэсэн байна. Хоёрт  Lexus CT, гуравт Audi Q3 оржээ.

Тус порталын гаргасан эрэмбэлэлээр хамгийн найдвартай арван хуучин машинд Mitsubishi ASX, Seat Leon, Lexus RX, Honda Civic, Honda CR-V, Honda Jazz  болон Volkswagen Touareg машин бас  багтсан байна.

Эх сурвалж: Bataar.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.