Д.ДАМБА-ОЧИР: НЭГ МӨСӨН НАМ, ГИШҮҮНЭЭС НЬ ХАСЧИХ


УИХ-ын гишүүн: Д.ДАМБА-ОЧИР

Байнгын хорооны дарга нарын чиг үүргийн дагуу ажлаа хийж байхад нам дээрээ татаж авчраад хариуцлага тооцдог болжээ. Энэ одоо коммунист нөхцөл рүү орж байгаа гэсэн үг үү. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарыг таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн шийдвэр гаргасан байна. Оюутолгой компаниас хүсэлт ирүүлсний дагуу холбогдох материалыг бид хүргүүлсэн. Тэнд нууц зүйл байхгүй байгаа. Нэг мөсөн намаас нь гишүүнээс нь хөөчих хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-Энэ нам одоо төрийн ажилд ордог, УИХ-ын гишүүн санал гаргасныхаа төлөө намын Хяналтын хорооноос хариуцлага хүлээж болдог юм уу. Тойрог булааж авах гэж байгаа бол авч болно. Ш.Раднаасэдээс Говь-Алтай аймгийн салгаж авах гэж байгаа бол авч болно. Гэхдээ ингэж байгууллага руу, институци рүү халдаж байгаа нь буруу.

Ийнхүү хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэлсэн учраас Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.