Б.ПҮРЭВДОРЖ: ХУРАЛДАА ИРДЭГГҮЙ ГИШҮҮД ЦАХИМ БОДЛОГЫН ТҮР ХОРООНООС ГАРААД ӨГӨӨЧ


УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд Б.Пүрэвдорж гишүүн Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж өгөхийг хүслээ. Н.Учрал гишүүнээр ахлуулсан 26 гишүүний бүрэлдэхүүнтэй түр хороо сүүлийн үед ирц бүрдэхгүй хуралдаж чадахаа больжээ. Б.Пүрэвдорж гишүүн энэ талаар хэлэхдээ “Түр хороо өчигдөр хуралдах гэсэн боловч долоон ирсэн. Орой 18.00 цаг хүртэл хүлээгээд ирэхгүй болохоор нь тарлаа. Хуралдахаар товлох бүрт 4-5 төрийн байгууллагын 10 гаруй албан хаагчид ордонд ирж өдөржингөө ажлаа алдаж байна. 26 хүний бүрэлдэхүүнтэй, албан ёсны бүтэц биш учраас гишүүд тоомжиргүй хандаж байна. Дээрээс нь түр хорооны бүрэлдэхүүнд ажил ихтэй дарга нар олон байна. Та бүхэн энэ түр хорооноосоо гарчихаач ээ. Заавал өргөдлөө өгч гарах ёстой м билээ. Ингэхгүй бол энэ түр хорооны ажил явахгүй нь” гэлээ.

Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнд дараах гишүүд харьяалагдаж байна. Тэдний нэлээд хэд нь давхар албан тушаал хашиж байгаа юм байна.

1. Ё.Баатарбилэг (Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд)

2. Ж.Батзандан (С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар ОУПХ-ны УЗ-өөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хорооны дарга)

3. Б.Баттөмөр

4. Л.Болд

5. С.Бямбацогт (Ёс зүйн дэд хорооны дарга)

6. Г.Занданшатар (УИХ-ын дарга)

7. Б.Жавхлан

8. Л.Мөнхбаатар

9. Ж.Мөнхбат

10. Ц.Мөнх-Оргил

11. З.Нарантуяа

12. Н.Оюундарь (Хүний эрхийн дэд хорооны дарга)

13. Д.Оюунхорол (Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга)

14. М.Оюунчимэг (Өргөдлийн байнгын хорооны дарга)

15. Л.Оюун-Эрдэнэ

16. Б.Пүрэвдорж

17. О.Содбилэг (Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга)

18. Г.Тэмүүлэн

19. Б.Ундармаа

20. А.Ундраа (Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга)

21. Н.Учрал

22. Д.Цогтбаатар (Гадаад харилцааны сайд)

23. Л.Элдэв-Очир

24.Б.Энх-Амгалан (Зам, тээврийн хөгжлийн сайд)

25. Л.Энх-Амгалан (УИХ-ын дэд дарга)

26. Ж.Энхбаяр

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.