МОНГОЛ-СИНГАПУРЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ЧУУЛГАН БОЛНО


Сингапур-Монголын бизнес эрхлэгчдийн чуулган тус улсад болох гэж байна.

Бизнес уулзалт чуулган нь Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын Сингапур улсад удахгүй хийх албан ёсны айлчлалын хүрээнд болох юм.

Бизнес айлчлал, чуулган нь хоёр орны бизнесийн хамтын ажиллагааны боломжуудыг судлах, мөн Монгол, Сингапурын бизнесийн салбар хоорондын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах зорилготой гэж МҮХАҮТ-аас мэдэгдэж байна. Ерөнхий зохион байгуулагчаар Сингапур дахь Монголын ЭСЯ болон Сингапурын бизнесийн холбоо ажиллаж МҮХАҮТ, Монголын Бизнесийн Зөвлөл, Сингапурын Үйлдвэрлэгчдийн холбоо болон “Энтерпрайс Сингапур” зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байна.

Бизнес айлчлалын хүрээнд Сингапурын бизнесийн холбоо болон Үйлдвэрлэгчдийн холбоогоор зочилж, холбогдох хүмүүстэй уулзаж, Сингапурын худалдаа, хөрөнгө оруулалтын бодлого, орчны талаар мэдээлэл авч, B2B буюу нүүр тулсан бизнесуулзалт хийх аж.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.