2018 ОНД БАТЛАГДСАН ХУУЛИУД ДЭЭР ТӨРИЙН ТАМГА ДАРАХ ЁСЛОЛ БОЛОВ


УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар 2018 онд батлагдсан хуулиуд дээр Төрийн тамга дарах ёслолыг гүйцэтгэжээ. Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.2-т Монгол Улсын хууль, Улсын Их Хурлаар соёрхон баталсан олон улсын гэрээ, Монгол Улсаас гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийн уг эхийн эхний хуудас дээр төрийн тамгыг тус тус дарах талаар заасан байдаг. 

2018 онд Улсын Их Хурал нийт 162 хууль, Монгол Улсаас гадаад улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын 4 тогтоолыг баталсан нь нийт 4 боть 823 хуудас хуулийн уг эх болжээ. 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.