ЦАСАН ШУУРГАНААР ОБЕГ-ЫН АЛБАН ХААГЧ АМЬ ЭРСЭДЖЭЭ


Өнгөрсөн амралтын өдрүүд буюу тавдугаар сарын 11-12-ны өдрүүдэд  их хэмжээний цас орсны улмаас Өвөрхангай,Өмнөговь, Төв, Говсүмбэр аймгуудын   замд хүндрэл үүсч иргэд машинтайгаа цасанд суух, тээврийн хэрэгсэл нь цаасанд боогдсон тохиолдол их гарчээ.  Тодруулбал,  дээрх аймгуудын нутагт малдаа төөрч сураггүй болсон, автомашинтай зорчиж яваад цасанд суусан зэрэг 14 удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад ирсэн байна.  Дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагын 81 алба хаагч, аврах ажиллагааг зохион байгуулж, 64 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ.

Энэ үеэр Өвөрхангай аймгийн Богд суманд хоёр иргэн, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд гурван иргэн, мөн аймгийн Сэврэй суманд нэг иргэн малдаа яваад шуурганд осгож нас барсан байнаМөн Өвөрхангай аймагт ажиллаж байсан Онцгой байдлын ерөнхий газрын  албан хаагч амь эрсэджээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.