15-Р СУРГУУЛИЙН БАГШ ЭМЧИЙН БИЧГИЙГ ХУРАМЧААР ҮЙЛДСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ГЭВ


Хан-Уул дүүргийн 15-р сургуулийн 500 гаруй хүүхдээс сүрьеэгийн халдвар илэрч, 38 хүүхэд нэг багш эмчилгээ хийлгэж эхэлсэн талаар бид мэдээлэлсэн. Тодруулбал  ХӨСҮТ-өөс тандалт судалгааны ажлыг явуулж байх үеэр тус сургуулийн 529 хүүхдээс сүрьеэгийн онош илэрчээ. Иймд халдвар авсан хүүхдүүдийг өвчлөхөөс урьдчилан сэргийлж, эмчилгээ хийх үеэр эцэг эхчүүдтэй үл ойлголцох асуудал үүссэнээр асуудал хурцадсан юм.

Тухайн сургуульд сүрьеэгийн халдвар тархах хэд хэдэн шалгаан байгаагийн нэг нь багшаас халдварласан байж болзошгүй хэмээн үзэж байгаа юм. Эх сурвалжийн мэдээлэлж буйгаар  халдвар тараасан байж болзошгүй гэх багш С нь Увс 2017 онд шилжиж иржээ. Ингэхдээ эмнэлгийн үзлэгийн хуудсыг хуурамчаар үйлдэж сургуульд орсон байна. Сүрьеэ бол агаар дуслын замаар халдварладаг өвчин учраас халдвартай хэлбэрийн сүрьеэтэй хүн ханиаж, найтаахад хүүхдүүд өвчлөсөн байж байх боломжтой юм.

Монгол Улсын хүн амын бараг 35 хувь нь сүрьеэгийн халдвартай. Түүнээс 35 хувийн 10 хувь нь сүрьеэгээр өвчилдөг бол 90 хувь нь огт өвчилдөггүй байна.

Харин 15-р сургуулийн хүүхдүүдээс илэрсэн халдвар нь өвчлөл бус халдвар тээгч болсон байна. Өөрөөр хэлбэл эдгээр хүүхдүүд халдварыг зүгээр биедээ тээж байгаа боловч гадагшаа тараах боломжгүй гэдгийн мэргэжлийнхэн хэлж байгаа юм. Хэрвээ сүрьеэгээр өвдөөд уушги гэмтэж өөрчлөлт орсон байвал зовиур илэрч, улмаар рентген шинжилгээгээр өөрчлөлттэй гардаг байна. Үүнийг удаан хугацаанд эмчлэхгүй явсанаар халдварт хэлбэрийн сүрьеэ рүү шилжиж, халдвар тархах нөхцөл үүсдэг байна.

Одоогоор тус сургуулийн 38 хүүхэд халдваргүй сүрьеэгийн оноштой, далд хэлбэрийн оноштой 500 гаруй хүүхэд байгаа аж. Халдвар авсан нь тогтоогдсон 38 хүүхдийн 17 нь эмчилгээндээ ороод явж байгааг албаныхан мэдээлэлсэн юм. Эдгээр хүүхдүүд зургаан сарын хугацаанд эмэн эмчилгээ хийлгэх аж.

Ардчилал.мн

Б.Бадралмаа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.