ТАВАН ТОЛГОЙ, ЦАГААН ХАДАНД “ ЭСЭРГҮҮЦЛИЙН” ЦУВАА ХӨДӨЛЛӨӨ


Тавантолгой –Гашуун сухайтын замд 230 км уртын тээвэрт 1 тонн / км -т 70 юань, харин  25 км богинын тээврийн үнэ 1 тонн/км –т  160  юань буюу хэт зөрүүтэй байдал бий болсон ба 2019.05.03-ний өдрөөс уртын тээврийн хөлс тонн/км нь 70 -60 юань болж эрс унасан нөхцөл байдал үүссэн. Хятадын худалдан авагч талаас уртын тээврийн хөлсийг ийнхүү огцом бууруулсан нь тээвэрлэгч компаниудыг алдагдалд оруулахад хүргэж байна. Цаашид энэхүү үнэ тарифын уналт үргэлжлэх ба 50 юань хүрэхээр байгаа бөгөөд энэ тохиолдолд тээвэрлэгч компаниуд алдагдалд орж улмаар тээвэрчин жолооч нарын ажлын байр, цалингийн баталгаа алдагдаж, ар гэрт нь санхүүгийн бэрхшээл учрах  нөхцөл байдал бий болсон тул зохих төрийн байгуулллагын анхааралд оруулж, тодорхой зохицуулалт шаардах үүднээс Баянзам тээвэрчдийн холбоо ,тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах зөвлөлөөс хамтран “Эсэргүүцлийн цуваа” арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

Цуваа Цагаан хад Гашуун сухайт боомт, Тавантолгой уурхай орчимд  хоёр чиглэлд  хөдөлж байгаа бөгөөд компаниудын төлөөлөөс бүрдсэн нийт 20 орчим тээврийн хэрэгсэл багтжээ.

  1. Зохион байгуулагчдын зүгээс Таван толгой – Гашуун сухайт нүүрс тээвэрт оролцож буй үндэсний хөрөнгө оруулалттай тээврийн компаниудын тээврийн хөлсийг цөөн гэрээт Хятад компаниуд зориудаар унагааж байгааг зогсоох арга хэмжээг авах.

Энэ асуудлаар холбогдох байгууллага албан тушаалтнууд, аж ахуйн нэгжүүд, Төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг 2019.05.18 ний өдрийн дотор зохион байгуулах.

2008 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Автотээврийн тухай хуулийн 6-р зүйлийн  6.1.7 дахь заалтад “Тээвэрлэлтийн зай, ачааны төрлөөс хамааруулж зорчигч, ачаа тээвэрлэлтийн жишиг тарифыг батлах” тухай нэмэлт өөрчлөлт оруулсан. 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр “Автотээврийн жишиг тарифыг шинэчлэн батлах тухай” Зам, Тээврийн Сайдын 162 тоот тушаал гарч, 1 дүгээр хавсралтад 100 километрээс дээш зайд тээвэрлэлт гүйцэтгэхэд 1 тонн/километрийн үнэлгээг 216.56 төгрөг байхаар тусгасан боловч өнөөдрийн 1 тонн нүүрс тээвэрлэх хөлс болох 70 юань нь одоогийн ханшаар 1 тонн/километрийн үнэлгээ 119.61 төгрөг болж байгаа нь жишиг тарифын хамгийн доод үнийн 50% байна. Имйд хятадын нүүрс худалдан авагч талуудаас тээврийн знэ хөлсийг тогтоохдоо МУ-ын зохих хууль журмыг мөрдүүлэх. ЭТТ компанийн зүгээс нүүрсний гэрээг дахин шинэчилж,  тээврийн үнэ хөлсний жишиг үнэ мөрдүүлэх талаар хуулийн заалтыг оруулах гэсэн шаардлагуупыг тавьж байгаа юм байна.

Зохион байгуулагчид цаашид энэ шаардлагадаа хариу автал шаталсан арга хэмжээ авч тэмцэхээ энэхүү “Эсэргүүцлийн цуваа” арга  хэмжээгээр илэрхийлж буй аж.

Цуваа -1. Уурхайн Гашуун сухайт чиглэлийн 4 км ээс хөдөлж ШНП-1 хүрч , ШНП -1 –ШНП 4 хүртэл.

Цуваа-2. Цагаан хад бүст ШНП-3- хөдөлж ШНП -4 ийг өнгөрч  боомтын нийлдэг уулзвар орчмоос эргэж ШНП-4 хүртэл.

Цуваа тус бүр 2019.05.15 ний өглөөний 10:00 цагт зэрэг хөдөлсөн бөгөөд. арга хэмжээг  2019.05.15-ний өдрийн 13:00   цаг хүртэл хугацаанд багтаан зохион байгуулна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.