БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 26-Р ХОРООНД УС ТАСАРЧ ХҮНДРЭЛТЭЙ БАЙДАЛ ҮҮСЧЭЭ


Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо орчмын нийтийн эзэмшлийн орон сууцанд өчигдөр /2019.05.13/ өглөөний 09.00 цагаас эхлэн ус тасарчээ. Тодруулбал тус хороонд байрлах, “Сакура”, “Эко” “Саруул” хорооллуудад ундны ус тасарч иргэд зөөврийн усны машинаас усаа авч байгаа аж.

Иргэдийн мэдээлснээр өчигдөр тус хотхонд оройдоо ус ирнэ гэж хэлсэн ч өнөөдрийг хүртэл ундны усгүй байгаад бухимдалтай байгаа гэдгээ илэрхийллээ.

Энэ асуудлаар Ус сувгийн удирдах газрын хэвлэлийн ажилтнаас тодруулахад “Тус хотхонуудад 400-гийн цэвэр усны шугам солихын тулд ундны усыг түр хязгаарласан. Одоогийн байдлаар манайхаас найман зөөврийн машин гаргаж иргэдэд үйлчилж байна. Шугамын ажил өнөөдөр хэвийн болж, нийтийн эзэмшлийн орон сууцнуудад үдээс хойш 14.00 цагт ус түгээнэ” гэлээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.