СУРАГГҮЙ БОЛСОН ОХИНЫГ БАГШ НЬ ТООНЫ МАШИНД СЭРДСЭН БАЙЖЭЭ


Хөвсгөл аймгийн Рашаант сумын сургуулийн дотуур байранд амьдарч байсан 11 настай охин хоёр хоног сураг тасарч, тавдугаар сарын 2-нд олдсон тухай мэдээлсэн. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багт тус сумын харьяат иргэн Б-гийн охин 11 настай Х сурагчдын дотуур байрнаас дөрөвдүгээр сарын 30-н буюу мягмар гаригийн 19:00 цагийн орчимд байрнаасаа гараад сураггүй болсон тухай мэдээлэл сошиалд цацагдсан юм.

Олон нийтийн сүлжээнд “Хөвсгөлд алга болсон охиныг ангийн багш нь тооны машины хулгайлсан хэрэгт сэрдсэн” гэх мэдээлэл цацагдаад байсан нь үнэн гэдгийг ар гэрийнхэн нь хэлж байна. Бага насны охин чухам юунаас болж хоёр хоног сураггүй болсон шалтгааныг тодруулахаар охины ээж Э.Мөнхцэцэгтэй дахин холбогдлоо. Тэрбээр “Охиныг маань ангийн багш нь тооны машин хулгайлсан гэж сэрдсэн нь үнэн. Тэрнээс болж охин хоёр хоног ор сураггүй болж, айлд байсан байна лээ. Энэ хэргийн талаар аймгийн хүүхдийн эрхийн байгууллага, сургуулийн захиргаатай уулзаж, ярилцсан. Цагдаагийн байгууллагаас одоо энэ хэргийг хаасан. Охин маань одоо эрүүл саруул, сайн байгаа. Нэг дэх өдрөөс /2019.05.13/ сургуульдаа явж эхэлсэн” гэв.

Түүнтэй өмнө нь утсаар холбогдоход “Өчигдөр /2019.05.02/ орой 17.00 цагийн орчимд эрэн хайх ажиллагааны баг охиныг маань хүлээлгэн өгч, бидэнтэй  гэрээ хийсэн. Тийм учраас энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлэл өгч болохгүй. Хууль шүүхийн байгууллага ажиллаж байгаа” гэдгийг хэлж байсан юм.

Харин Рашаант сумын хэсгийн төлөөлөгч н.Сүх-Эрдэнэ “Сумын сургуулийн багшид хуулийн дагуу арга хэмжээ авна. Одоогоор ажлаа хийж байгаа. Энэ хэрэг дээр аймгийн төвийн цагдаагийн газраас байцаагч ирж, ажилласан” гэлээ.

Эх сурвалж: News.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.