Канад дахь Элчин сайд Я.Ариунболдын эхнэр н.Энхтуяа бантангаа цэвэрлэхээр ирж явна


Канад дахь Элчин сайд Я.Ариунболдын эхнэр н.Энхтуяа бантангаа цэвэрлэхээр ирж явна

МИАТ байнга хэл ам таталж байдаг. Саяхан дахин асуудалд орсон байна. МИАТ-ийн шинэ чиглэл болох  Гуангжоу хот руу нисэх гэсэн гурван зорчигч Зам тээврийн хөгжлийн яаманд гомдол гаргажээ. Тухайн зорчигч Z24 гэх газраас худалдан авсан онгоцны тасалбараа буцаах гэтэл  борлуулагч  Z24 гэх газар нь утсаа аваагүй байна. Яваад  очтол хаалга нь хаалттай, сураглахад дампуурсан гэжээ. Ингээд  аргагүйн эрхэнд билетээ буцаахаар МИАТ компанид  хандтал   дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болжээ.

Z24 компанийн талаар тодруулахад  МИАТ компанид гэлтгүй Олон улсын агаарын тээврийн холбоонд ихээхэн хэмжээний өртэй учраас үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж хаалгаа барьсан, ерөнхий захирал н.Заяат Солонгос руу зугтаасан гэсэн мэдээлэл байна.

Z24 гэх энэ компанийн талаар  сануулахад “Намайг дараач” гэх зодог шуудагтай бөхийн зурган сурталчилгаа, Трансжендер Солонго болон дуучин Нарааг рекламандаа тоглуулан өвөрмөц маягаар олны анхаарлыг татан гарч ирж байв. Удалгүй  онгоцны тасалбар  борлуулах  зах зээлд маш хурдтай нэвтэрч, хүчээ авсан. Тус компани  хэрхэн  хурдтай хүчээ авч,  түргэн хугацаанд амжилттай ажиллах болсныг учир мэдэх хүмүүсээс тодруулахад,  энэ компанийг дэмжиж МИАТ компанитай онгоцны тасалбар  борлуулах гэрээ байгуулсан хүн нь тухайн үед Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга одоо Канадад суугаа Элчин сайд Я.Ариунболдын эхнэр н.Энхтуяа гэх сураг дуулдав.

 

н.Энхтуяа МИАТ-ийн Маркетингийн албаны даргаар томилогдон ажилласны дараахан Z24 компанитай нэлээн өргөн хүрээний, маш их давуу тал олгосон онгоцны тасалбар  борлуулах эрхтэй агентын гэрээ байгуулсан байдаг аж. Харин н.Энхтуяагийн нөхөр Канадын элчин сайд болж тэрээр  МИАТ компаниас урт хугацааны чөлөө авснаар Z24 компани хэцүүдэж эхэлсэн бололтой.

Өөрөөр хэлбэл, н.Энхтуяа дарга байх үед цэцэглэн хөгжиж харин буусны дараа дампуурсан гэж болохоор. Энэ компаниас болж олон зорчигч хохирсон мэдээлэл байна. Мөн МИАТ компани  их хэмжээний тэрбумаар яригдах нислэгийн тийзний мөнгөө авч чадахгүй хохирч байгаагийн цаана хэргийн эзэн хэнгэргийн дохиур нь Маркетингийн албаны дарга н.Энхтуяа гэж хэлэх хүн ч бас байна.

Хэрэв энэ гомдол Зам тээврийн яаманд ирээгүй байсан бол н.Энхтуяа эрх мэдлээ ашиглан дахин хэчнээн ч асуудал үүсгэх байсныг хэн мэдлээ. Ямартай ч асуудал ил болсныг дуулсан дэлхийн нөгөө талд суугаа Элчин сайдын эхнэр хатагтай н.Энхтуяа яаран сандран Канад улсаас ирж байгаа сурагтай.

Ер нь МИАТ-д  мэргэжлийн бус томилгоо хэтэрч шахааны албан тушаалтнуудаар дүүрсэн  нь энэ асуудлаас харагдана. Ийм хүмүүс  МИАТ-ийн удирдлагын сэнтийд заларснаар ямар их хохирол учирч болохыг энэ үйл явдал  харуулж байна.

Эх сурвалж: Ч.ЗОТОЛ  2019.5.10  Баасан  №97  (6064)

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.