ЕРӨНХИЙ САЙДЫН ЗӨВЛӨХ Б.МӨНХЖИН АЗИЙН САЙД НАРЫН ХУРАЛД ҮГ ХЭЛЭВ


Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжин Азийн Хамтын ажиллагааны яриа хэлэлцээний Сайд нарын 16 дугаар хуралд оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ. Тэрээр үгэндээ бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны талаар Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого үйл ажиллагааны талаар танилцуулаад, улс орнууд эдийн засгийн өсөлтийг илүү тогтвортой, хүртээмжтэй болгох чиглэлд цаашид хамтран ажиллахын чухлыг тэмдэглэв.

16 дахь удаагийн сайд нарын хурлыг Катар Улс даргалсан бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 2-ны өдрүүдэд Доха хотноо болж өндөрлөв. Хурлаас улс орнуудыг цаашид улам нягт, хамтран ажиллаж, хамтдаа хөгжихийг уриалж, Дохагийн Тунхаглалыг батлав. 17 дугаар сайд нарын хурлыг Бүгд Найрамдах Турк Улс хүлээн авч зохион байгуулахаар болов.

Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээний байгууллага (Asia Cooperation Dialogue) нь анх 2002 онд байгуулагдсан бөгөөд өдгөө Азийн тивийн 33 улсыг эгнээндээ нэгтгэсэн бүс нутгийн хамтын ажиллагааны чухал платформ болон хөгжиж байна.

 

Эх сурвалж: ГХЯ

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.