17 АЙМГИЙН 137 СУМАНД ТАРВАГАН ТАХЛЫН БАЙГАЛИЙН ГОЛОМТ ТЭМДЭГЛЭГДСЭН.


Тарваган тахлаас сэрэмжлэхийг мэргэжлийн байгууллага анхааруулж байна. Манай улсын 17 аймгийн 137 суманд тарваган тахлын байгалийн голомт тэмдэглэгдсэн. Эдгээрээс Хөвсгөл, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Өвөрхангай, Ховд зэрэг аймагт голомт нь илүү идэвхтэй байдаг байна.

Манай улсад 2000 оноос хойш дунджаар жилд нэг хүн тарваган тахлаар нас барж байсан тухай ЗӨСҮТ-ийн судалгаа байна. Харин олон улсад 2010-2015 онд 3248 хүн уг өвчнөөр өвчилж, 584 хүн нас баржээ. 

“Иргэд тарваган тахлыг зун, намар гардаг гэж ойлгодог. Гэтэл одоо уг тахалд улирал нөлөөлөхгүй болсон. Гэрийн хулганад тарваган тахлын нян илэрсэн. Гэтэл гэрийн хулгана ичээнд орохгүй. Тиймээс жилийн дөрвөн улирлын алинд ч тарваган тахал гарах эрсдэлтэй. Мөн иргэд эд, эрхтнийг нь хөлдөөгөөд хэрэглэж байгаа тул өвөл ч тарваган тахал дэгдэх өндөр эрсдэлтэй” хэмээн ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах онцлов.

Тарваган тахлыг үүсгэгч нян нь 135 төрлийн мэрэгч амьтан болон тарваганд байнгын оршдог байна. Тиймээс иргэдийг зэрлэг ан амьтны эрхтнийг түүхийгээр нь залгих, түүхий цус уух зэрэг өндөр эрсдэлтэй зүйлийг мухар сүсэгт итгэн өөрийнхөө амь насаар дэнчин тавьж, бусдын эрүүл мэндийг хохироохгүй байхыг мэргэжилтнүүд сануулж байна. 

Тарваган тахал өвчин амь нас, бусдын эрүүл мэндийг хохироогоод зогсохгүй хариу арга хэмжээ авахад зардал ихтэй байдаг аж. Уг өвчний нэг тохиолдол бүртгэгдэхэд, бусдад халдаахгүй байх арга хэмжээнд 40-50 сая төгрөгийн зардал гардаг байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.