“ИННОВАЦЫН ҮЗЭСГЭЛЭН 2019” АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ


Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газраас зохион байгуулсан “Инновацын үзэсгэлэн 2019” үзэсгэлэн 5 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд амжилттай зохион байгуулагдлаа.

Хоёр өдөр үргэлжилсэн тус үзэсгэлэнд шинжлэх ухаан, технологи, нийгэм, эдийн засаг, аялал жуулчлал, банк санхүү, урлаг, эрүүл мэнд, байгаль орчин, уул уурхай зэрэг бүхий л салбарын дэвшилтэт технологийн бүтээгдэхүүн болоод инновацын үйлчилгээг өөрсдийн байгууллагадаа нэвтрүүлж буй эрдэм шинжилгээний байгууллага, иргэд, их дээд сургуулиуд, тэдгээрийн дэргэдэх гарааны компани, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

Тус үзэсгэлэнд нийслэлийн Мэдээлэл, технологийн газар нийслэлийн Татварын газартай хамтран тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний https://smartcar.mn, Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал https://eservice.ulaanbaatar.mn системүүдийг сурталчлан оролцож, иргэд, аж ахуйн нэгжид үйлчилгээг газар дээрээс нь үзүүлж 1,8 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлэн ажилласан хэмээн нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас мэдээллээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.