"Бүргэдчин охин" кино оскарт нэр дэвших эрхтэй боллоо


Монгол улсын нэр, Баян-Өлгий аймгийн зон олны аж амьдрал, ахуй соёлыг дэлхий дахинд түгээж чадсан бүргэдчин охин Н.Айшолпан “The Eagle Huntress” киноны гол дүр болж чадсан. Бяцхан биендээ багтамгүй эр зориг, тэсвэр тэвчээрийг гаргасан Н.Айшолпан охины гараас дүүлэн ниссэн бүргэд адил түүний нэр хүнд ч холливуд даяар алдаршсан билээ. 

    Н.Айшолпан охин Британийн BBC агентлагийн гэрэл зурагчны дуранд өртөж, баримтат киноны гол дүрийг бүтээсэн гэдэг. Тэгвэл тус баримтат кино Олон улсын Хэмптонсын кино наадамд түрүүлсэн тухай мэдээлэл цацагдаж эхэллээ. Тус наадамд түрүүлснээр “Бүргэдчин охин” кино Оскарын шилдэг гадаад киноны төрөлд нэр дэвших боломжтой болж байгаа юм байна. 

Эх сурвалж: www.Urlag.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.