БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГАД НЭР ДЭВШҮҮЛЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ ДЭМЖЛЭЭ


Дөнгөж сая байнгын хороодын хуралдаан дуусч, шинээр томилогдох байнгын хороодын дарга нарын нэрсийг олонхийн саналаар шийджээ. Тодруулбал, Өргөдлийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг улираан томилохоор, Эдийн засгийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг, Төсвийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг улираан томилохоор, Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нар олонхийн санал авчээ. Уг саналыг бүлэгтээ танилцуулж, улмаар УИХ-аар оруулах юм.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.