ИБАРИМТ 2.0 ХУВИЛБАРТ БАРИМТ БҮРИЙН АРД ХЭДЭН ТӨГРӨГ БУЦААН ОЛГОХЫГ ХАРУУЛДАГ БОЛЖЭЭ


"Татвар төлөгчдийн өдрүүд"-ийг жил бүрийн 5-р сарын хоёр дахь долоо хоногийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Уламжлал ёсоор энэ долоо хоногийг татвар төлөгчийн өдөр болгон тэмдэглэж байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Татварын багц хуулийг сурталчлах, Татварын удирдлагын нэгдсэн систeмийн шинэчлэл, E-баримтын систeмийг танилцууллаа.

Шинэчлэгдсэн Ибаримт 2.0 хувилбар нь онлайн туслахтай болсон бөгөөд иргэд санал гомдлоо гар утаснаасаа явуулах боломжтой болсон байна.

Өмнөх хувилбарт нийт авах татварын буцаан олголтын үнийн дүнг харуулдаг байсан бол одоо тухайн баримт бүрийн ард хэдэн төгрөг буцаан олгохыг харуулдаг болсон гээд олон сайжруулалтыг хийжээ.

Түүнээс гадна өмнө нь татварын буцаан олголттой холбоотой мэдээлэл мессежээр ирдэг бол нотификэйшнээр ирдэг болсон байна.

Энэ сараас эхлээд гар утасны QR кодоо уншуулаад баримтыг хэвлэгдэхээс нь өмнө уншуулах боломжтой болгожээ. Шинэчлэлийг энэ оны 5-р сар, 9-р сар, 12-р сард гурван үe шаттайгаар хийхээр төлөвлөсөн байна.

Мөн шилдэг татвар төлөгч 10 АНН-ийг шалгаруулснаа танилцуулсан юм.

Татварын хуулийн шинэчлэлийн хүрээнд:

Татварын өр төлөх хугацаа хоёр сар хүртэл хугацаа байсныг 24 сар буюу хоёр жил болгож сунгасан. Татварын хувь хэмжээг бууруулж, тайлагналын хэмжээг багасгасан байна. Тухайлбал, 191 мянга орчим ААН-ийн Татварын баазад бүртгэлтэй байдгаас 125 мянга нь жижиг ААН-үүд. Тэд жилд 10 хувийн татвар төлдөг байсан бол нэг хувь болж буурснаас гадна, жилд дөрвөн удаа татвараа тайлагнадаг байсан бол хоёр хувь болгож бууруулжээ.

Нийт иргэдэд татвар төлөгчийн дугаар олгодог болжээ. Ингэснээр иргэд өөрсдийн төлсөн татвараа цахимаар хянах боломж бүрдэв.

Татварын удирдлагын нэгдсэн систeмийн шинэчлэлийн хүрээнд:

Энэхүү удирдлагын систeмд Ebarimt, E-tax, Itax программуудыг нэгтгэсэн байна. Ингэснээр иргэн, татвар төлөгч нь цаг хугацаа, орон зайнаас үл хамааран татварын үйлчилгээ авах боломжтой юм.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.