РИНГЭН ДЭЭРХ ӨРСӨЛДӨГЧДИЙГ “НЭГТГЭСЭН” УУЛЗАЛТ


Улстөрчид намын харьяалал, албан тушаал хашиж байсан, бүлэг, фракц гээд нэгдэхээс илүү өрсөлдөж, өдөр бүр бие биедээ зориулж “чулуу” шидсээр ирсэн. Ялангуяа сүүлийн үед өрнөж буй үйл явдлуудыг харвал МАН, АН дотроо хэд хуваагдаж, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хоёр “өстөн” дайснууд болсон, өмнөхөө үгүйсгэдэг улс төрийн үйл явцууд хэн нь хэн бэ, хэн хэний "дайсан" бэ  гэх мэт ойлголт олон нийтийн дунд бий болгож буй. Нэгдэж, нийлж чаддаггүй Монголын улстөрчдийг нэг дор цуглуулсан сонирхолтой уулзалт өчигдөр /2019.05.01/ болжээ.

Япон улсын эзэн хаан ширээнээс татгалзсан Акихитогийн үе дуусч, шинэ угсаа залгамжлах хунтайж эзэн хааны сэнтийд заларсантай холбогдуулан Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга,  улстөрчдийг нэг дор цуглуулсан уулзалт зохион байгуулжээ. Хэвлэл мэдээлэл, камерын өмнө биенээ “барьж иддэг” улстөрчид найрсгаар инээмсэглэн гар барьсан энэхүү уулзалт олон нийтийн сүлжээнд хамгийн их анхаарал татсан зураг болж байна. Энэхүү уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, Ц.Элбэгдорж, МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, М.Энхсайхан, Н.Алтанхуяг, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж, М.Энхболд,  Хотын дарга асан С.Батболд, АН, МАН-ын гишүүд, урлаг соёлын оддын төлөөлөл гээд Монголын топ улстөрчид, нөлөө бүхий хүмүүс цугласан байв.

Нэг хэсэг нь энэхүү үйл явдлыг шүүмжилж, нэг хэсэг нь магтан дуулж байна. Улстөрчид  рингэн дээр бол өрсөлдөгчид харин амьдрал дээр “найзууд” гээд хэлэхэд буруудахгүй л болов уу. Ямар ч гэсэн энэ уулазлтад оролцсон хүмүүс дэлхийд, гадаадад бодлогын хувьд бид хамтарч нэгдэж болдог, нэг цонхтой гэдгийг харуулав уу гэмээр үйл явдал байлаа.

Эх сурвалж: News.mn

Ш.Оч

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.