ЭХНЭР НЬ ЖИРЭМСЭН ЭСВЭЛ БАГА НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ БОЛ ТУХАЙН ЖИЛДЭЭ ЦЭРГИЙН АЛБАНААС ЧӨЛӨӨЛӨГДӨНӨ


Энэ жилийн нэгдүгээр ээлжийн цэрэг татлага Нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 1-3-ны хооронд үргэлжилнэ. 

Иргэнийг хугацаат цэргийн албанаас дараах тохиолдолд чөлөөлдөг.

  • Эрүүл мэндийн байдлаар цэргийн албанд тэнцэхгүй болох нь нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгээр тогтоогдсон;
  • Цэргийн дүйцүүлэх алба хааж байгаа болон хаасан;
  • Эхнэр нь хөгжлийн бэрхшээлийн 1, 2 дугаар зэрэг тогтоолгосон.
  • Иргэнийг хугацаат цэргийн албаны ээлжит татлагаас дараахь үндэслэлээр тухайн жилд түр чөлөөлж болно:
  • Ээлжит цэрэг татлагаар эрүүл мэндээр тэнцээгүй;
  • 60-аас дээш настай эцэгтэй, 55-аас дээш настай эхтэй, хөгжлийн бэрхшээлийн 1, 2 дугаар зэрэг тогтоолгосон эцэг, эхтэй, эсхүл эцэг, эхийн аль нэг нь хөдөлмөрийн чадваргүй, тэднийг хууль ёсоор асран хамгаалах, харгалзан дэмжих өөр хүнгүй бол хамт амьдардаг эсэхийг харгалзахгүйгээр;
  • Сургуулийн өмнөх насны хоёр буюу түүнээс дээш хүүхэдтэй;
  • Эхнэр нь жирэмсэн бөгөөд сургуулийн өмнөх насны нэг хүүхэдтэй;
  • Хууль ёсоор асран хамгаалах, харгалзан дэмжих өөр хүнгүй 16 хүртэлх насны төрсөн дүүтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлийн 1, 2 дугаар зэрэг тогтоолгосон төрсөн ах, эгч, дүүтэй;
  • Хугацаат цэргийн албанд татах иргэний хяналтын тоонд багтаагүй иргэнийг;
  • Гэмт хэргийн улмаас хууль сахиулах байгууллагад шалгагдаж байгаа болон ял эдэлж байгаа иргэнийг тус тус чөлөөлдөг аж. 

Мөн Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах мөнгөн төлбөрийн хэмжээг хугацаат цэргийн алба хаагчийн тухайн жилийн хувьсах зардлаар тооцож Засгийн газар жил бүр баталдаг бөгөөд энэ жил 5 сая 334 мянга 452 төгрөг гэж баталжээ. Үүний дагуу 1993 онд төрсөн буюу энэ жил 26 настай эрс мөнгөн төлбөр төлж энэ жилийн цэргийн албыг дүйцүүлэх боломжтой бөгөөд тодорхой нөхцлүүлэд дээрх мөнгө дүн буурдаг аж. Жишээ нь хэрэв тухайн хүн их, дээд сургуулийн бакалаврын зэрэг хангасан бол дээрх мөнгөн дүн дөрвөн жилд 46 хувь байна.

Мөн цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээ нь хуулийн дагуу цэргийн албанаас чөлөөлөгдсөн жилд харгалзуулан долоон жилд 14 хувь, зургаан жилд 28 хувь, таван жилд 32 хувь, дөрвөн жилд 46 хувь, гурван жилд 60 хувь, хоёр жилд 74 хувь, нэг жилд 88 хувь, чөлөөлөгдөж байгаагүй бол 100 хувь байна.  

Цэргийн албаны тухай хуулийн дэлгэрэнгүйтэй ЭНД дарж танилцана уу. 

 
 
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.