ТРАНСЖЕНДЕР Б.СОЛОНГО ЖИРЭМСЭН БОЛОХ ГЭЖ... АРАЙ Ч ДЭЭ ИНГЭХ БАЙСАН ЮМ УУ


Эхээс төрсөн хүйснээсээ татгалзан жинхэнэ эмэгтэй хүн болохоор хичээж яваа трансжендер мисс Солонго ёстой л сэтгэл юугаан уудлан ярьсан нь энэ. Тэрбээр саяхны нэгэн нэвтрүүлэгт оролцох үеэрээ "Би хүйс солиулах хагалгаанд орох гэж тэгтлээ яарахгүй байгаа. Хэтэрхий эрт иймэрхүү хагалгаа хийлгэх нь амь нас, эрүүл мэндэд аюултай үр дагавар бий болгодог гэж сонссон.

Яахав, одоо байгаа бүхэндээ сэтгэл хангалуун амьдарч байна. Заавал бусдын өмнө ямар гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн, хэнтэй үерхэж дотноссон тухайгаа яриад байх шаардлага алга. Зарим нэг хүмүүс шиг эд эрхтэн, онгон энэ тэрээ ярих хэрэг бүр ч байхгүй. Энд тэнд явж байхад "Танилцая”, "Уулзаж учирья” гэсэн санал тавих хүмүүс ч цөөнгүй таардаг. Тэдний дунд эмэгтэй хүмүүс ч бий шүү. Гэхдээ би эвтэйхэн хариулт өгөөд л салахыг хичээдэг юм. Үнэндээ эрчүүдийн юу хүсч байгааг нүднээс нь хараад л мэдэрдэг болчихож” хэмээн ярьжээ.
 
Жинхэнэ эмэгтэй хүнээс ч ялгагдахааргүй үзэсгэлэнтэй сайхан харагддаг трансжендер Солонготой дотно харилцаа үүсгэх гэсэн элдвийн залуус ийм хариулт өгтөл нь залхаасан бололтой. Тэрбээр найз залуугийнхаа талаар "Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн мундаг хүн бий” хэмээн сонирхуулсан бөгөөд үр хүүхэдтэй болох талаар бодсон зүйлгүй гэжээ. Энэ талаараа "Анх үсээ яаж ургуулах вэ, ямар аргаар хөхтэй болох вэ гэж бодож явсан болохоос биш иймэрхүү зүйлд ач холбогдол өгч байсангүй. Бэлгийн харилцаа маань хэвийн байгаа ч гэсэн хүүхэд төрүүлэх гэж тэгтлээ яарахгүй байна” гэж тун тодорхой тайлбарласан юм.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.