Агаарын бохирдол таны биед хэрхэн нөлөөлдгийг мэдэх үү?


Манай оронд орчинтой холбоотой тохиолдож буй олон асуудлын нэг нь агаарын бохирдол юм. Ялангуяа хүйтний ам наашилж, галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулж бид энэ мэдээллийг хүргэж байна.

Хүн амын өсөлт, хотжилттой холбоотойгоор орчин, эрүүл мэндийн асуудал хурцаар тавигдаж байгаа. Хүний буруутай үйл ажиллагаа болон үйлдвэрийн аюултай хаягдал ус, химийн хортой бодис, автомашин, үйлдвэрээс ялгарч буй хортой утаа, түүнчлэн галлагааны улирлын үеийн утаа зэргээс хамааран агаар нь дараах бодисуудаар бохирддог байна.

Озон ( O3 )
Тоосонцор
Нүүрстөрөгчийн дутуу исэл ( CO )
Хүхрийн давхар исэл ( SO2 )
Азотын давхар исэл ( NO2 )
Агаар бохирдуулагч бодисууд нь хүний эрүүл мэндэд яг ямар хор нөлөө үзүүлдгийг Та мэдэх үү?

Агаарын бохирдол амьсгалын эрхтний өвчлөлийн хооронд шууд хамааралтай болохыг олон судлаачид судлан тогтоожээ.

Озон: Озон нь 3 атомт хүчилтөрөгчөөс тогтсон, үнэргүй, өнгөгүй хий. Агаарын бохирдлын эх үүсвэрүүдээс агаарт шууд хаягдаж байгаа бохирдуулах бодис нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр урвалд орсны улмаас озоныг үүсгэдэг ба халуун, хурц нарлаг өдрүүд үргэлжлэх зуны улиралд озоны бохирдол ихэсдэг байна.

Тоосонцор: Ерөнхий өвчлөл - Уушгины үрэвсэл. Тоосонцор нь агаар дахь нарийн ширхэгтэй тоос, шингэний жижиг дуслуудаас бүрдэнэ. Агаарт хатуу, шингэн төлөв байдалтай оршдог. 10 микрометрээс бага хэмжээтэй тоосны богиноба урт хугацааны нөлөөлөл нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог.Тоос нь амьсгалын замын халдварт өвчний өртөмтгий байдлыг ихэсгэх бөгөөд амьсгалын замын архаг өвчнийг сэдрээх нөлөөтэй.

Нүүрстөрөгчийн дутуу исэл: Ерөнхий өвчлөл - Архаг бронхит.Үнэргүй, өнгөгүй хий бөгөөд ихэвчлэн түлш, шатахууны дутуу шаталт мөн ой хээрийн түймрийн шаталт, үйлдвэрийн үйл ажиллагааны дүнд үүснэ. Хүний бие махбодь, эдэд очих хүчилтөрөгчийн хэмжээг багасгадаг. Цээжээр өвдөх болон зүрх судасны талаас бусад шинж тэмдгүүд илэрдэг.

Хүхрийн давхар исэл: Ерөнхий өвчлөл -Амьсгалын эрхтэний ерөнхий өвчлөл. Өнгөгүй, хурц үнэр, амттай, урвалд идэвхтэй ордог хий. Нүүрс, газрын тос зэрэг хүхэр агуулсан түлшний шаталт, металл боловсруулах үйл ажиллагаанаас үүсдэг. Гол нөлөө нь амьсгалын замыг нарийсгадаг бөгөөд шуухитнах, амьсгаа давчдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Хүхрийн давхар ислийн архаг нөлөө нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, уушгины хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээдэг.

Азотын давхар исэл: Ерөнхий өвчлөл - Цочмог бронхит. Өнгөгүй, бага зэрэг таагүй үнэртэй хий бөгөөд агаар мандалд их агууламжтай байх үед бор шаргал, улаан хүрэн өнгөтэй болж, урвалд идэвхитэй ордог. Уушгины эдийг цочроох ба амьсгалын замын халдварт өртөмтгий байдлыг нэмэгдүүлэх ба амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, гуурсан хоолойн багтраа болон үрэвсэлтэй хүний мэдрэгшлийг нэмэгдүүлэх, уушгины хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээх нөлөөтэй.

Ю.Халиун

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.