БҮРТГЭЛТЭЙ АЖИЛГҮЙ ИРГЭДИЙН 7.2 МЯНГА НЬ УЛААНБААТАРТ БАЙНА


Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2019 оны 3 дугаар сарын эцэст 31.8 мянга, үүнээс 21.7  мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 10.1 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 1375 хүнээр, өмнөх сараас 2271 хүнээр буурсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 11.3 мянга нь эмэгтэйчүүд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 7.2 (33.0%) мянга нь Улаанбаатарт, 5.2 мянга нь Хангайн бүсэд, 3.5  мянга нь Төвийн бүсэд, 3.6 мянга нь Баруун бүсэд, 2.2 мянга нь Зүүн бүсэд ногдож байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 378 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 190 нь эмэгтэйчүүд байна.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны эхний улиралд ажилгүй 16.2 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 2.7 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 16.7 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 1.9 мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 0.7 мянган хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 0.3 мянган хүнээр тус тус буурсан байна.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны 3 дугаар сард 5355 хүн шинээр бүртгүүлсэн бөгөөд ажил хайж буй шалтгаанаар нь авч үзэхэд 52.8 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байна.

2019 оны 3 дугаар сарын эцэст бүртгэлтэй ажилгүй иргэдийн 47.9 хувийг бүрэн дунд, 30.0 хувийг дипломын болон бакалаврын дээд, 7.1 хувийг техникийн болон мэргэжлийн, 5.7 хувийг суурь, 4.7 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.3 хувийг бага, 1.2 хувийг боловсролгүй, 1.1 хувийг магистр, доктор зэрэгтэй иргэд эзэлж байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.