ОУАХ-НЫ ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛД МОНГОЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦОЖ БАЙНА


Олон улсын Ардчиллын холбооны  гүйцэтгэх зөвлөлийн хурал Чилийн нийслэл Сантяго хотноо хуралдаж байна.Эхний өдрийн хуралдаанаар  Латин Америкийн өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн асуудлыг хэлэлцэх аж. Хуралд Ардчилсан намын Дэд дарга Р.Амаржаргал, Гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар нар оролцож байна.

Хуралд оролцогчид Монголын Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд ирэх арванхоёрдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж  буй олон улсын хурлын талаар  мэдээлэл хийж,  урилгыг холбогдох хүмүүст  гардуулав.  Олон улсын Ардчиллын холбоо нь дэлхийн 60 гаруй орны эрх баригч 80 орчим  намыг  нэгтгэсэн  байгууллага юм.  Ардчилсан  нам нь ОУАХ-ны гишүүн бөгөөд Гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичгийн дарга  Ц.Сүхбаатар  тус холбооны Дэд ерөнхийлөгчийн сонгуульт албыг хашиж байна. 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.