ГАВЬЯАТ ТАМИРЧИН М.УРАНЦЭЦЭГ ХУВИЙН АМЬДРАЛАА ХОЙШ НЬ ТАВЬЖЭЭ


 Хэдхэн хоногийн өмнө Турк улсын Антальяа хотод болсон Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны цувралын ээлжит  “Антальяа Гран при-2019”  тэмцээнд амжилттай барилдаж мөнгөн медаль хүртсэн М.Уранцэцэгийн хувьд тэмцээнд амжилттай оролцож байгаа билээ.


Бэлтгэл сургууль, тэмцээндээ анхаарсан Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аваргын хос медальтан М.Уранцэцэг хувийн амьдралаа түр хойш тавьжээ. Учир нь тэрбээр 2020 оны Токиогийн олимп хүртэл том зорилго тавьж, олимпийн медальтан болохын төлөө ийм шийдвэр гаргасан байна.

Дэлхийн дэд аварга болчихоод мөнгөн медалиа улсынхаа Ерөнхийлөгчөөс гардаж авах мөчид түрүүлж чадаагүйдээ бүр их харамссан. Хэдийгээр ДАШТ-д аваргын төлөө хоёр удаа барилдан, Төрийн дууллаа эгшиглүүлсэн ч өдий хүртэл хөдөлмөрлөчихөөд олимпийн медальгүй гэж бодохоор сэтгэл гонсойдог. Одоо надад олимпоос бусад бүх тэмцээний түрүү бий. Токиогийн олимпоос медаль хүртэхийн төлөө дахиад зүтгэнэ.

Тиймээс хувийн амьдралаа түр хойш нь тавьсан байгаа хэмээн гавьяат тамирчин М.Уранцэцэг маань нэгэнтээ ярьжээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.