ГОЛ МӨРНИЙ МӨСНИЙ ЗУЗААН ӨМНӨХ АРАВ ХОНОГООС 5-35 СМ НИМГЭРЧ ХЭВРЭГШСЭН БАЙНА


2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар гол мөрний мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-35 см нимгэрч , мөсний үзэгдэл идэвхижиж, мөсний нягт багасан мөс хэврэгшиж байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг  онцгойлон анхааруулж байна.

Мөн түүнчлэн Монгол орны нийт газар нутгийн 38 хувь нь цастай байгаа ба агаарын температур нэмэгдэхийн хэрээр  гол мөрний сав газар дахь цас, мөс болон өндөр уул, ой модтой, нар бага тусдаг газруудад үлдсэн  цас хайлж шар усны үер буух нөхцөл бүрдэх тул шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.