"ТОКИО 2020" ОЛИМПИЙГ ХАРИУЦСАН ШИНЭ САЙДЫГ ТОМИЛЛОО


Японы ерөнхий сайд Шинзо Абэ, Ёшитака Сакурадагийн оронд “Токио 2020” параолимп, олимпийн зохион байгуулалтыг хариуцсан Спортын сайдаар Шуничи Сүзүкийг томилохоор болсноо мэдэгдсэн байна. Учир нь Ёшитака Сакурада зүүн хойд нутагт сэргээн босгож байгаа барилгын талаар буруу мэдээлэл хийсэнтэй холбоотой гэнэ.

Шинзо Абэ сэтгүүлчдэд өмнө нь Байгаль орчны сайд байсан түүнийг 2011 онд болсон хүчтэй газар хөдлөлт, цунамигийн улмаас сүйдсэн газар нутгийг нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэхэд спортын энэ үйл ажиллагаагаараа тусална гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр “Засгийн газрыг огцор гэсэн шүүмжлэлийг анхаарахаас гадна албан тушаалаа хашиж байгаа хугацаандаа иргэдийнхээ итгэлийг буцааж авахын төлөө ажиллана” гэв.
 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Х.Оюунболд
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.