ДОНАЛЬД ТРАМП ИРЭХ САРД СУМО ҮЗНЭ


АНУ-ын Ерөнхийлөгч США Дональд Трамп тавдугаар сарын сүүлээр Японд ажлын айлчлал хийнэ. Трамп айлчлалынхаа үеэр мэргэжлийн сүмо бөхийн Зуны тэмцээнийг үзэж сонирхох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.


Хүндэт зочны хүсэлтийг биелүүлэхээр Японы сүмо бөхийн холбоо бэлтгэл ажлаа хангаж байна. Дональд Трамп тавдугаар сарын 26-нд Токио хотын Кокүгикан ордонд очиж, Рэйва эриний анхны тэмцээнийг үзэх юм. Тэр мөн шинэ Эзэн хаан Нарүхитод бараалхсан гадаадын анхны төрийн тэргүүн болно. Ерөнхийлөгч Трамп дохёны ойролцоо сууж үзэх хүсэлт гаргасан тул Цагдаагийн газраас харуул хамгаалалтыг хэрхэн ханган ажиллахаа төлөвлөж байгаа гэнэ. 

Дональд Трамп хамгийн сүүлд 2017 оны арваннэгдүгээр сард Японд айлчилж байв. 

Эх сурвалж: Зиндаа.мн

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.