НӨӨЦИЙН МАХЫГ ДАВАА ГАРИГААС ХУДАЛДААЛНА


Махны үнийг тогтворжуулах зорилгоор хаврын улиралд нөөцийн мах худалдаанд гаргадаг. Энэ онд 4000 гаруй тонн мах бэлтгэж, нөөцөлжээ. Уг махыг даваа гаригаас /2019.4.15/ эхлэн борлуулах юм байна. Махны жижиглэнгийн үнэ үхрийнх нэг килограмм нь 7200, хониных 6000, ямааных 5500 төгрөг байх аж. Албан ёсны нөөцийн махыг 2-3 килограммаар савлаж, “Мах сүүний анхдугаар аян” гэж шошголох юм байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам энэ жилийн нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээг хангах зорилгоор 12 мянган тонн мах нөөцлөхөөр төлөвлөж, хөнгөлөлттэй зээлд 4.6 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэвч аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцоогүй бөгөөд мах бэлтгэх гуравхан аж ахуйн нэгж оролцож, 4000 тонн мах л бэлтгэсэн байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.