ТИЙЗ ЗАХИАЛГЫН "Z 24" АГЕНТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОГС Ч, ИРГЭДИЙГ ХОХИРООЖЭЭ


Улс хоорондын онгоцны тийз захиалгын "Z 24" агент хаалгаа барьж, иргэдийг хохироосон талаар эх сурвалжууд мэдээлж эхэллээ.

Тодруулбал, "Z 24"-өөр дамжуулан онгоцны билет захиалсан иргэд билетийн мөнгөө ч авч чадалгүй, нислэгээсээ ч хоцорч хохирсон тухай мэдээлэл байна. Мөн "Z 24" агентын ажилтнууд "Манайх дампуурсан. Цагдаа, шүүхтэд хандаж гомдлоо барагдуул" гэсэн тайлбарыг үйлчлүүлэгчиддээ хэлсэн тухай мэдээлж байна.

Түүнчлэн "Z 24" агент нь энэ дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс хойш хаалгаа барьжээ. Энэ талаар "Z 24-ийн ажилтнаас тодруулахад "Манай үйл ажиллагаа түр доголдсон байгаа. Хүмүүсийн хохирлыг цаашид барагдуулах талаар ажиллаж байна. үйл ажиллагаа хэвийн бодлгоод, ажил үргэлжилнэ" гэсэн тайлбар өгчээ.

АРДЧИЛАЛ.МН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.