АНУ-Д АРАВ ХОНОГ СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН МОНГОЛ ЭМЭГТЭЙГ ОЛЖЭЭ


АНУ-ын Чикаго хотод амьдардаг 32 настай монгол эмэгтэй, Н.А сураггүй алга болсон талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан.

Дээрх мэдээллийн дагуу бүсгүйг эрэн хайх ажиллагааг Чикаго хотод ажиллаж, амьдардаг монголчууд идэвхтэй зохион байгуулжээ. Эрлийн үр дүнд бүсгүйг өчигдөр /2019.04.10/ тус хотоос  олсон ажээ. Бүсгүй алга болсон хугацаанд гэмт хэргийн золиос болоогүй бөгөөд арав гаруй хоног эмнэлэгт хэвтэхдээ хүндэтгэх шалтгааны улмаас холбоо барих боломжгүй байсан гэдгээ хэлсэн байна.

Болсон явдлыг сануулбал, А гэх эмэгтэй нь 2019 оны гуравдугаар сарын 30-ны Бямба гаригт Чикаго хотын хойд дүүргээс алга болсон бөгөөд тус хотын цагдаагийн газраас эрэн сурвалжилж эхэлсэн ч өчигдрийг хүртэл ямар нэгэн сэжүүр гаргаагүй байсан юм. Бүсгүйг алга болсны дараа Чикаго хотод оршин суудаг монголчууд нэгдэн, түүний унаж явсан автомашиныг хайж, хувийн мөрдөгч хөлслөхөөр хандивын аян өрнүүлж байжээ. Түүнийг эрэн хайх ажилд АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас дэмжлэг үзүүлэн ажиллажээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.