ЧИКАГОД СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН МОНГОЛ ЭМЭГТЭЙГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА


АНУ-ын Чикаго хотод ажиллаж, амьдарч байсан монгол эмэгтэй сураггүй алга болоод 12 хоног болжээ. Монгол Улсын иргэн, 31 настай,  Нямсүрэнгийн Амарзаяа гэж эмэгтэй өнгөрөгч гуравдугаар сарын 30-ны бямба гарагт Чикаго хотын хойд хэсгээс алга болсон байна.

Эмэгтэй алга болох үедээ шаргал өнгийн жакет, саарал өмд, кет өмссөн байсан ба 2018 онд үйлдвэрлэсэн, хар өнгийн ”Nissan sentra” маркын автомашинтай явжээ. Н.Амарзаяа хамгийн сүүлд Чикаго хотын Хойд Волкоттены өргөн чөлөөнд "Аризона" банкны дансаар гүйлгээ хийсэн гэж ойр дотныхон нь мэдээлж байна. 

Н.Амарзаяаг Чикаго хотын цагдаагийн газраас эрэн сурвалжилж эхэлсэн ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн сэжүүр гаргаагүй байгаа аж. Тиймээс тус хотод оршин суудаг монголчууд нэгдэн, түүний унаж явсан автомашиныг хайж байгаа ба хувийн мөрдөгч хөлслөхөөр хандивын аян өрнүүлж эхэлжээ. 

Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Чикаго хотод сураггүй алга болсон эмэгтэйг эрэн хайх ажилд АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Эмэгтэйг яагаад, хэрхэн алга болсон талаар бодит мэдээлэл бидэнд хараахан ирүүлээгүй байна" гэлээ.

Мэдээллийн дэлгэрэнгүйг бид эргэн хүргэх болно. 

Эх сурвалж:news.zindaa.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.