МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙН ШАЛГАЛТ ӨНӨӨДӨР ЭХЭЛЖ БАЙНА


Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн Монгол хэлбичгийн шалгалт өнөөдөр 12.00 цагаас орон даяар эхэллээ. Шалгалт өгөхөөр 18 мянга 500 хүүхэд бүртгүүлсэн бөгөөд үүнээс 10 хувь нь өмнөх оны төгсөгч байгааг албаныхан онцолж байна.

Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэлбичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтоосон. Энэ удаагийн шалгалтад тэнцээгүй тохиолдолд ирэх сарын 20-нд дахин шалгалтыг зохион байгуулах юм.

Монгол хэл, бичгийн шалгалтын батламж хуудсыг энэ оны тавдугаар сарын 06-наас эхлэн тараах аж.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.