СУРАГЧ ХҮҮХДҮҮД РОБОТ АВТОБУС УГСАРЧ СУРЛАА


Нийслэлийн хүүхэд багачуулын дунд зохион байгуулдаг "Миний анхны робот" бүтээлч сургалт өчигдөр боллоо.

Энэ удаагийн сургалтаар “Миний анхны робот-4” бүтээлч үйл ажиллагаанд оролцож буй сурагч хүүхдүүдэд Япон улсаас ирсэнбагш тус улсад практикаар ашиглаж буй тусгай замаар явдаг, жолоочгүй автомат үйлдлийн системтэй “Line Trace Robot”автобусны талаар онолын сургалтыг Үйлдвэрлэлийн инновацийн төвд явуулав.

Замын түгжрэлийг сааруулах ач холбогдолтой, байгаль орчинд ээлтэй робот автобус угсрах онолын сургалтад нийслэлийн 20 сургуулийн 30 гаруй сурагч хамрагдаж, роботоо өөрсдөө угсарсан бөгөөд тэдэнд угсарсан роботыг нь бэлэглэв. "Монголын бүтээлч ирээдүй-технологид суралцая" зорилтод хөтөлбөрийг санаачлагч, НИТХ-ын тэргүүлэгч Ц.Байгалмаа, “Улаанбаатар хотынхоо хүүхэд, багачуудыг технологийн мэдлэгт дурлуулах, мөн ирээдүйн бүтээн байгуулалтад гар бие оролцох бүтээгчид болгон хүмүүжүүлэх, сэдэл өгөх үүднээс онол болон практикийн сургалтыг ийнхүү хослуулж байгаа”-г онцоллоо.

Дээрх сургалт нь дөрөв дэх удаагийнх бөгөөд одоогийн байдлаар нийтдээ 200 гаруй сурагч хамрагдаад байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.