С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ШАЛГАСАН ДӨРВӨН ХҮНИЙГ БАРИВЧЛАН СААТУУЛААД БАЙНА


Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насаа алдсан хэрэгт Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг яллаад хоёр жил өнгөрч байгаа билээ. Тэгвэл энэхүү хэрэгт ял авсан Ц.Амгаланбаатар мэдүүлгээсээ буцсан гэх мэдээлэл гараад байна.

Улмаар тус мэдээлэл гараад удаагүй байтал С.Зоригийн амь насаа алдсан хэргийг шалгах ажлын хэсэгт багтаж байсан Тагнуулын Ерөнхий Газрын хоёр ажилтныг 14 хоногийн хугацаатай баривчлан саатуулжээ.

Тэрчлэн тус хэрэгтэй холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас хоёр ажилтныг мөн АТГ-аас саатуулсан тухай мэдээлэл гарсныг албаны эх сурвалжаас тодруулахад "үнэн" гэжээ. 

АРДЧИЛАЛ.МН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.