БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ТУРК УЛСАД АЙЛЧЛАВ


Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд энэ сарын 13-наас 15-ны өдөр Бүгд найрамдах Турк улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэ нь Турк улсад сүүлийн жилүүдэд айлчилсан томоохон айлчлалуудын нэг болж байгаагаараа онцлог юм.  

Айлчлалын албан ёсны бүрэлдэхүүнд Монгол Улсаас Турк улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болд, БХЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Э.Гансүх нарын төлөөлөгчид байв.

Олон жилийн найрамдалт харилцаатай байж ирсэн манай хоёр орны хооронд худалдаа эдийн засаг, хүмүүнлэгийн үйл ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаа. Харин 1999 оноос эхлэн хоёр улсын Батлан хамгаалах салбарын харилцаа хамтын ажиллагаа шинэ түвшинд хөгжиж эхэлсэн түүхтэй.

Турк улсын Үндэсниий Батлан хамгаалахын сайд Хулуси Акар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг хүндэтгэн угтлаа.

Айлчлалаар хоёр тал ганцаарчилсан болон төлөөлөгчдийн хамт өргөтгөсөн уулзалтууд болж хоёр улсын Батлан хамгаалах салбарын харилцаа хамтын ажиллагааны талаар харилцан ярилцлаа.

Мөн айлчлалын хүрээнд Анкара хотод байрлах Машин Механизм, химийн аж үйлдвэрийн корпорацийн ажилтай танилцсан юм. Тус үйлдвэр нь 1923 онд Батлан хамгаалах салбарын анхны компани болон байгуулагдсанаас хойш бүх төрлийн зэвсэг, сум галт хэрэгслийг үйлдвэрлэдэг Батлан хамгаалах салбарын томоохон үйлдвэрлэгч болж иржээ.

Турк улсын Анкара хот дахь хуурай замын цэргийн их сургуульд Монгол Улсаас одоо 22 сонсогч цэргийн нарийн мэргэжлээр суралцаж байна.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд сонсогч оюутнуудтай уулзан, санал сэтгэгдлийг нь сонсож, Их эзэн Чингис хааны дурсгалын хөшөөнөө цэцэг өргөн хүндэтгэл үзүүлсэн юм гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.