Н.АЛТАНХУЯГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХӨӨС ЧӨЛӨӨЛӨГДӨХ ӨРГӨДЛӨӨ ӨГЛӨӨ


Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх Н.Алтанхуяг албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өнөөдөр/2019.03.15/ өгчээ.  Энэ тухай өөрийн цахим хаягтаа нийтэлсэн байна.  Тэрбээр өргөдөлдөө “Миний бие Норовын Алтанхуяг нь нэг жил зургаан сарын хугацаанд тантай хамтран ажиллаа. Энэ хугацаанд МАНАН бүлэглэлийн байгуулсан шудрага бусын хонгил, байгалийн баялагт нүүрэлсэн хулгай дээрэм гээд олон хууль бус явдал элчлэгдэж илчлэгдэж, улс орон маань зөв тал руугаа явах нь гэсэн итгэл найдвар бага ч гэсэн сэргэж байгаад бидний хамтын ажиллагааны хувь нэмэр өчүүхэн ч атугай бий буй заа.

Миний бие “ШУДРАГА ЁС”-ны төлөө тэмцсээр ирсэн, цаашдаа гэсэн ардчиллаа аврах, хүний эрхийг хамгаалах, эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэх, нам дамнасан бүлэглэлийн хамаатан болсон АН-ын удирдлагатай хариуцлага тооцох зэрэг хойшлуулшгүй  ажлууд хүлээж байна. Эдгээр асуудалд цаг зав гарган зүтгэх шаардлагатай боллоо. Мөн сүүлийн үед Н.Алтанхуяг миний байр суурийг илт мушгин гуйвуулж, Ерөнхийлөгчийн хийлгэж байгаа ажил мэтээр сурталдаж харуулах боллоо. Тиймээс миний цаашид хийх ажил үйлсийг маань Ерөнхийлөгч таны нэр хүндэд халдаахгүй байлгахын тулд зөвлөхийн ажлаас чөлөөлөгдөх өрөгдлөө өгч байна” хэмээжээ.

Норовын Алтанхуяг-н зураг.

Норовын Алтанхуяг-н зураг.

Б.Бадралмаа

Ардчилал.мн

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.