ФЭЙСБҮҮК КОМПАНИД ҮҮССЭН ДОГОЛДЛООС БОЛЖ ХОЁР УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНАА ХАЛАВ


Дэлхийн хамгийн том цахим сүлжээ болох Facebook-ийн сүлжээ өчигдөр /2019.03.14/ тасалдаж, хэрэглэгчдийг багагүй бухимдуулсан. Мөн тус компанийн эзэмшдэг Instagram, WhatsApp сүлжээнүүд ч доголдсон. Гэмтэл гарсны дараахан хүмүүсийн дунд Фэйсбүүкийг DDoS хэмээх халдлагад өртсөн гэх яриа тарсан юм. DDoS нь цахим сүлжээ рүү зохиомлоор маш их хэмжээний хандалт үүсгэж, ачааллыг нь нэмэгдүүлэн сүлжээг нь тасалдаг цахим халдлага юм.

Компанийн зүгээс доголдол үүссэн шалтгаан ямар нэгэн хакерын халдлага биш гэдгийг тодотгосон ч юунаас болж доголдсоныг мэдээлээгүй юм.  Тэгвэл Facebook компаниас серверийн тохируулгыг өөрчилснөөс болж доголдол гаргасан тухай товч мэдэгдэл гаргасан байна. Өөр нэмэлт мэдээлэл дурдаагүй ба хэрэглэгчдээс хүлцэл өчин, хүлээцтэй хандсанд талархаж байгаагаа илэрхийлжээ.

Дээрх мэдэгдлийн дараагаар Facebook сүлжээг үүсгэн байгуулагч Марк Зукерберг компанийн бүтээгдэхүүн үйлчилгээ хариуцсан захирал Крис Кохс, WhatsApp сүлжээний захиралд Крис Даниелс нарыг ажлаас нь чөлөөлж байгаагаа мэдэгдсэн байна.

Кохсын хувьд Facebook компанийг үүсгэн байгуулагдсанаас жилийн дараа буюу 2005 оноос эхлэн тус албан тушаалыг хашиж байгаа бол, Даниелс нь өнгөрсөн жилээс WhatsApp сүлжээг хариуцан ажиллаж байгаа юм.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.