БОЛОВСРОЛЫН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ 179 ХҮН БАЙНА


Боловсролын зээлийн сангаас зээл авч суралцаад, төлбөрөө төлөөгүй оюутнуудын асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр болжээ. Тус зээлийн сан 1993 оноос анх хэрэгжиж эхэлснээс хойш нийт 1893 хүн 52,5 сая ам.долларын өртгөөр суралцсан байна.

Эргэн төлөх журмын дагуу зээлээ төлж, бас тогтоолоор чөлөөлөгддөг бөгөөд төгссөнөөс хойш гурван жилийн дотор зээлээ төлж, барагдуулан гэрээний заалттай аж. Зээл авсан хүмүүсээс 670 хүн зээлээс чөлөөлөгдсөн бол 179 хүн чөлөөлөөгүй, ор сураггүй алга болсон байна. Иймд эдгээр 179 оюутны асуудлыг шүүхээр шийдүүлэхээр болсон талаар Боловсролын үнэлгээний газраас мэдээлжээ.

Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаад, дотоодын их дээд сургуульд суралцагчдын зээлийн үлдэгдэл 2017 оны жилийн эцсийн байдлаар 150,2 тэрбум төгрөг болсон юм.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.