“BOEING 737 MAX” ОНГОЦНЫ НИСЛЭГИЙГ ТАВДУГААР САР ХҮРТЭЛ ЗОГСООНО


Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Этиопт нисэх онгоц осолдсонтой холбогдуулан “Boeing 737 Max 8, 9” загварын онгоцны нислэгийг наад зах нь тавдугаар сар хүртэл зогсооно гэж АНУ-ын Нисэхийн удирдах газраас мэдээлэв.

“Нисэх онгоцны программ хангамжийн шинэчлэлтийг шалгаж, суулгах хүртэл нислэг үйлдэхгүй. Энэхүү ажиллагаанд хэдэн долоо хоног шаардагдах ба дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилж магадгүй” гэж дээрх мэдэгдэлд тэмдэглэжээ.

Өнгөрсөн ням гарагт Этиопын нийслэл Аддис Абеба хотоос Найроби хотыг зорьсон нисэх онгоц хөөрснөөс хэдхэн минутын дараа осолдож, 35 орны 157 иргэн амиа алдсан билээ. Сүүлийн зургаан сарын хугацаанд “Boeing 737 Max 8” онгоц осолдож, олон хүний амь эрсэдсэн хоёр дахь тохиолдол энэ болсон юм.

Дээрх хоёр ослын талаарх хиймэл дагуул болон ослын газраас ирсэн мэдээллээс үзэхэд төстэй талууд ажиглагдсан тухай мэргэжилтнүүд мэдээлсэн билээ.

Үүний зэрэгцээ “Ethiopian Airlines” компанийн нисэх онгоцны осолдсон шалтгааныг тогтоож, мэдээллийг сэргээх зорилгоор үүний хар хайрцгуудыг пүрэв гарагт Франц руу илгээсэн байна. 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.