"VIDEO CALL ХИЙНЭ", "ВИДЕО ЧАТ" ХИЙНЭ ГЭХ ЗАР БАЙРШУУЛЖ, ЗАЛИЛАН МЭХЭЛЖЭЭ


Фэйсбүүк орчинд садар самууныг сурталчилсан группуудэд эмэгтэй хүний зураг ашигласан хуурамч хаягаар “Video call хийнэ”, “Видео чат” хийнэ гэх мэт утгатай зар байршуулж, урьдчилгаа мөнгө авах замаар бусдыг залилан мэхэлдэг, мөн хохирогч өөрийн жинхэнэ хаягаар харилцсан тохиолдолд бичсэн чат мэдээлэл болон илгээсэн зураг зэргийг гэр бүл, найз нөхөд рүү тараана гэх мэтээр мөнгө нэхэн заналхийлэх үйлдэл хийдэг тодорхой эрхэлсэн ажилгүй 20 настай эрэгтэй “Д” гэгчийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрүүлэн шалгаж байна. 

Уг этгээд нь урьдчилгаа хэлбэрээр хохирогчоос мөнгө авч видео дуудлага хийнэ гэж залилдаг, мөн харилцах явцдаа олж авсан мэдээллээ барьцаалж мөнгө нэхдэг, мөнгө өгөхгүй бол гэр бүл, найз нөхөд рүү нь мэдээллийг нь олон нийтийн сүлжээгээр тараана гэх зэргээр заналхийлж мөнгө авч байсан байна. 

Иймд иргэд фэйсбүүк орчинд өөрийн аюулгүй байдлаа хангаж, шаардлагагүй, нэр хаяг тодорхойгүй, хуурамч фэйсбүүк хэрэглэгчтэй ямар нэг байдлаар харилцахгүй байх, хувийн мэдээллээ бусдад өгөхгүй, урьдчилгаа хэлбэрээр мөнгө шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулжээ. 
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.