Р.ЭРДЭНЭБҮРЭНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ДЭЭД ШҮҮХ ЦАГААТГАЖЭЭ


Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдаан өчигдөр болж, Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэнд холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Өөрөөр хэлбэл, хэргийг цагаатгасан байна.

АТГ-аас Р.Эрдэнэбүрэнг 2016 оны дөрөвдүгээр сард хөрөнгө орлогоо их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг тайлбарлаж чадаагүй гэсэн үндэслэлээр шалгасан байдаг.

Тодруулбал, 380 сая төгрөгөөр орон сууц худалдан авснаа үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй гэдэг. Р.Эрдэнэбүрэн нь уг орон сууцыг авахдаа дүүгийнхээ орон сууцыг худалдсан, хувиараа бусдад мөнгө зээлсний төлбөр, найз Ж.Гантөгсөөс мөнгө зээлж байр авсан” гэх зэргээр тайлбарлаж байжээ. Гэвч Ж.Гантөгс нь “би мөнгө зээлээгүй” гэх тайлбар хийж байснаа сүүлдээ “зээлүүлсэн” гэж мэдүүлгээ өөрчилжээ.
 
Улмаар энэ хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд гэмт хэргийн шинж тогтоогдсонгүй гэж үзэн, хэрэгсэхгүй болгожээ. Давж заалдах шатны шүүх хурлаас мөн анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр баталсан билээ.

Тэгвэл Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.