ТӨРСӨН ЭГЧИЙГЭЭ ХӨНӨӨЖ, ГАЛДАН ШАТААСАН ЗАЛУУД БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ


Өчигдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд төрсөн эгчийгээ найзтайгаа хамтран хоолойг нь боож амь насыг нь бүрэлгэсэн. Улмаар галдан шатаасан этгээдийн гэм буруугийн шүүх хурал боллоо.

Шүүгдэгч Д.Батхуяг, О.Энхбаяр нарыг бүлэглэн санаатайгаар хүний амь насыг онц хэрцгий аргаар бүрэлгэсэн. Мөн гэмт хэргийн ул мөрөө баллахын тулд орон гэрээ галдан шатаасан. Тавьсан гал нь олон айлд их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-2.2, 10.1-2.4, 10.1-2.5, 10.1-2.11 зэрэг зүйл ангид буруутган шүүсэн юм.

Шүүх бүрэлдэхүүнийг шүүгч С.Өсөхбаяр ахлаж, улсын яллагчаар Ч.Алтансүх шүүгдэгч нарын өмгөөлөгчөөр Д.Батсүх, Б.Чулуунцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Д.Түвшинтулга нар оролцож, нийт 13 хохирогчтой хурал болжээ.

Өдөр эхэлсэн шүүх хурал орой хүртэл үргэлжилсэн бөгөөд шүүхээс дээрх хоёр залууд бүх насаар нь хорих ял оноосон байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.