ДААТГАЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЧ ЭХЭЛЛЭЭ


Санхүүгийн зохицуулах хороо Монголын даатгалын холбоотой хамтран хөдөө орон нутагт даатгалын төлөөлөгчдийн эрх олгох сургалт, шалгалтыг бүсчлэн зохион байгуулж байна. Сургалт, шалгалтын үйл ажиллагаа маргааш Дорноговь-Говьсүмбэр аймгийн төлөөлөгчдийг хамруулснаар дуусна.

Хороо шалгалтын дүнг цахим хуудсаараа мэдээлж байна. Өнөөдрийн байдлаар Говийн бүс болон Төв аймагт зохион байгуулсан шалгалтын дүн гараад байна. Өмнөговь аймгаас сургалтад суусан 29 оролцогчдоос 22 тэнцэж, 9 нь тэнцээгүй байгаа бол, Дундговь аймгийн нийт 20 хүний  9 нь тэнцэж, 11 тэнцээгүй байна. Харин Төв аймгийн хувьд 29 хүнээс 10 тэнцэж, 19 тэнцээгүй гэсэн дүн гарсан байна.

Эх сурвалж: СЗХ

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.