60 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭ БҮХИЙ ЭД ЗҮЙЛС АЛДАГДСАН ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ


Энэ оны нэгдүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн нутаг дэвсгэр Мандалт гэх газраас нэр бүхий 8 айлын зуслангийн амбаарт хулгай орж 60 сая төгрөгний үнэ бүхий эд зүйлс алдагджээ.
 
Гэмт хэргийг Завхан аймаг дахь цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.
 
Хэргийг аймгийн Алдархаан сумын харьяат иргэн М, Н, М, О нар бүлэглэн үйлджээ. Үйлдэгдсэн хэргийн шалтгаан нөхцлийг судлахад иргэд үнэ бүхий эд зүйлээ харуул хамгаалалтгүй орхиж ойр орчимд нь айл байхгүй газар хадгалж байгаа нь гэмт хэрэгтнүүдэд хулгайлах нөхцөлийг бүрдүүлсэн байна.
 
Нийт иргэд орон байр агуулах саваа хараа хяналттай байлгаж, үнэ бүхий эд зүйлээ хяналттай газар хадгалах,болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Хулгайд эд зүйлсээ алдахаас болгоомжил.
 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.