"ХАРЦ БУЛААМ" ТОГЛОЛТ ЭНЭ САРЫН 28-НД "МОНГОЛ БӨХИЙН ӨРГӨӨ" -НД ТОГЛОГДНО


Авьяаслаг эмч, залуу дуучин Б.Баярманлай анхны бие даасан “Харц булаам” тоглолтоо 2019 оны гуравдугаар сарын 28-нд Монгол бөхийн өргөөнд үзэгч олондоо толилуулах гэж байна. Энэ тоглолтоороо “Миний дурласан сувилагч бүсгүй”, “Нандин аялгуу” “Амин шүтээн” зэрэг уран бүтээлийнхээ дээжээс сонордуулж, эмч хүний яруу алдрыг магтан дуулсан олон сайхан дуугаа  өргөх юм.

Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахаар тангараг өргөсөн эмч тэрбээр өөрийн дуулах хүслээ орхилгүй хэд хэдэн уран бүтээлээ олон түмний хүртээл болгосон. Түүний нэг нь бидний сайн мэдэх  “Харц булаам” дуу юм. Анхны уран бүтээл болох “Харц булаам” дуугаа 2014 онд гаргасан бөгөөд үүнээс хойш хүн бүрийн аялах дуртай дуу болсон. Тухайн үед дуугаа бичүүлэхдээ хайртай бүсгүйдээ зориулан түүний нүд рүү нь харж байгаад дуулсан тул энэ дуу нь олон хүний сэтгэлд хүрсэн гэлцдэг.

 Улмаар эмч нарын хамгийн том баяр болох “Алтан гагнуур” ёслолын сүлд дууг Б.Баярманлай дуулсан нь олон хүний сэтгэлд хүрч, мэргэжил нэгт нөхдүүдийнхээ талархлыг хүлээжээ.

Анхны уран бүтээлээрээ нэрлэсэн тус тоглолтонд нь МУСТА Э.ЧулуунчимэгМУСТА Д.Отгонжаргал, Увертюра,  Жонон хамтлагийн уран бүтээлчид ая дуугаа өргөх аж.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.